Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: МоАХ ашиг олох гэж барилга бариулаагүй

Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 28 дахь өдрөө үргэлжилж байна.

Улсын яллагч нотлох баримт шинжлэн судлуулахаар хавтаст хэргийн материалаас уншиж танилцуулж байна. "Пирамид Орд" компанитай холбоотой нотлох баримтыг судалж байна. 

“Монос” компанийн захирал МоАХ-ны дэд дарга гүйцэтгэх захирлаар ажилладаг Л.Эрдэнэчимэгийн мэдүүлгийг уншиж байна.

-Газар барьцаалж байр авахтай холбоотой асуудлыг тодруулахад 10 байр авахаар тохирсноос таван байрыг нь авсан. Одоо таван байр авах дутуу байгаа. Манайд байр хүссэн 700 гаруй хүсэлт өргөдөл байгаа бөгөөд 2004 оноос 30 хүнд байр өгсөн. "Пирамид орд" компанийн барилгын ажил дуусаагүй байгаа гэж ойлгосон. Тийм болохоор таван байрыг аваагүй. Манай холбоог төлөөлөөд "Пирамид орд" компанитай гэрээ байгуулах эрхийг Г.Байгалмаад хариуцуулсан, н.Байгалмаа, н.Эрдэнэцогт нар надад таван байр авсан, тав нь дутуу байгаа гэж хэлж байсан. Манайх гишүүддээ авсан таван байрыг хэн хэнд өгснийг мэдэхгүй гэсэн” мэдүүлэг байна.

МоАХ-г төлөөлж гүйцэтгэх захирлаар ажилладаг Л.Эрдэнэчимэгийг дуудаж хохирогчоор тогтоохоор 2022 оны тавдугаар сарын 31-ны өдөр тогтоол үйлдэж, мэдүүлэг авах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоос татгалзсан мэдүүлэг баримт нь авагдсан. Энэ мэдүүлэгт МоАХ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дэд дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар 2016 онд ажиллаж байгаа. Дээр хуулийн зүйл заалтын зохицуулалтын талаар мэддэг. МоАХ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшдэг 10 мянган мкв газрыг Хөгжлийн банкны барьцаанд байршуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан талаар тэр чигт нь н.Байгалмаа хариуцаад явсан гэдэг зүйлийг ярьдаг.

“Пирамид орд” ХХК-ийн зүгээс дараах мэдүүлгийг өгчээ. Тухайлбал “Манай компани нь Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшдэг 10 мянган мкв газарт орон сууцны цогцолбор бариад газрын төлбөрт нь орон сууцны цогцолборын 15 хувийг буюу 3000 мкв талбай бүхий орон сууц өгөхөөр МоАХ-ны удирдах зөвлөлийн дарга Г.Байгалмаатай тохирсон. “Буман залуус” хотхоны нийт цэвэр ашигтай талбай нь 18.886 мкв талбай. Үүнээс 3000 мкв талбай бүхий орон сууцыг МоАХ-д өгөхөөр нотариатаар батлуулсан. Энэ гэрээний 3.2-т ашиг хуваарилах зарчмыг тохирсон бөгөөд А тал буюу МоАХ батлагдсан скиз зургийн дагуу баригдсан барилгаас 3000 мкв талбай өмчлөх эрхийг эдэлж, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй болно гэж заасан. МоАХ-ны УЗ-ийн Нарийн бичгийн дарга Г.Байгалмаад нийт 37 орон сууц шилжүүлэн өгсөн.

Г.Байгалмаа энэ орон сууцанд оруулсан иргэдээ манай компаниар дамжуулаад орон сууцны гэрээ байгуулсан. Г.Байгалмаагийн өгсөн 37 орон сууцанд МИАТ ТӨХК-ийн 27 ажилтан орсон. Эдгээр хүмүүсийн урьдчилгаа 18 сая төгрөг манай компанийн дансанд орж МИАТ ТӨХК-ийн ажилчид 18 сая төгрөг, үүн дээр нэмээд гурван жилийн хугацаанд нийт байрны төлбөр 30 хувийг бүрдүүлж өгөх ёстой байсан үлдэгдэл 70 хувийг 8 хувийн зээлд хамруулсны дараа гэрчилгээ нь гаргаж өгнө гэж тохирсон талаар Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав бидэнд ойлгуулж байсан. Ингээд байр худалдан авсан хүмүүс нь 30 хувиа бүрдүүлэхийн тулд сар бүр 400-800 мянган төгрөг өгдөг байсан юм байна лээ. Тэр мөнгөө Г.Байгалмаа руу шууд өгөхгүйгээр манай компани руу шилжүүлнэ гээд гүйцэтгэх захирал н.Хонгормаагийн данс руу дамжуулж шилжүүлдэг байсан. Харин н.Хонгормаа тэр мөнгийг Г.Байгалмаагийн данс руу шилжүүлдэг байсан. Ингэж явж байгаад Г.Байгалмаатай тооцоо нийлэх талаар хоёр охиндоо хэлсэн. Тэгтэл Г.Байгалмаа дүү Г.Санжмятавыг явуулна гээд нөгөөх нь тооцоо нийлэхгүй болохоор нь Г.Байгалмаагаас орон сууц худалдан авсан хүмүүс рүү яриад орон сууцны төлбөр нэмж битгий төлөөрэй гээд зогсоочихсон.

Танд өгөх гэж байгаа тооцоо нийлсэн хүснэгтэд МоАХ гэж тэмдэглэсэн 13 орон сууц байгаа. Энэ тэмдэглэсэн орон сууцанд амьдарч байгаа хүмүүс бол манай компанитай гэрээ байгуулаад орсон боловч мөнгө төгрөг нь төлөгдөөгүй, Г.Байгалмаатай учраа олоод байрандаа орсон хүмүүс байгаа. Миний сонссоноор МоАХ-ны Ж.Цэсэн гэж хүн 37 байрны нэгэнд нь амьдарч байгаа гэсэн. Сүүлдээ МоАХ-ны нэр барьж олон орон сууц авчихаад зараад явчихлаа. Дараа нь баахан маргаан болно доо гээд уурлаж байсан. МоАХ-тай 2013 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр байгуулсан нэг тоот газарт барилга бариад 9 байр өгөх гэрээг нотариатаар батлуулаагүй. Хоёр янзын гэрээ байгуулсан талаар 37 орон сууц, Хөгжлийн банкны зээл авах асуудалтай холбоотой 9 байр өгөхөөр гэрээг Хөгжлийн банканд гаргаж өгөхөөр байгуулсан. Энэ бол нотариатаар батлуулаагүй” гэлээ.

Нотлох баримтыг судлаад, хэргийг бүхэлд нь шинжлэн судалснаар тооцуулах хүсэлтэй байгаа прокурор шүүгчид хэллээ.

-Хэргийн оролцогч Цолмонгийн өмгөөлөгч н.Түмэнбаяр “Миний үйлчлүүлэгчийг эрх мэдэл албан тушаалын хэрэгт хамтрагчаар оролцсон, өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудыг хатгаж хууль бусаар зээл авахад нөлөөлсөн гэдэг зүйл ангиар яллаж байгаа. Мөнгө угаах хэрэгт буруутгасан. 150 дугаар хуудаст хохирогч н.Гүрбазарын мэдүүлэгт дурдсанаар “Пирамид орд” ХХК нь 2017-2018 оны хооронд дөрвөн удаагийн санхүүжилтээр 15 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авснаас өнөөдрийн байдлаар төлөөгүй зээлийн хүү 9 тэрбум 22 сая төгрөг. Нэмэгдүүлсэн хүү 585 сая, үндсэн төлбөр 15 сая төгрөг, нийт 24 тэрбум 607 сая төгрөгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болж эргэлзээтэй зээлийн ангилалд орж Хөгжлийн банкны чанар активт сөргөөр нөлөөлж үндсэн хохирол 15 тэрбум төгрөг, түүнээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9 тэрбум 607 сая төгрөг болж байна. Иймээс “Пирамид орд” компаниас 24 тэрбум 700 саяыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг өгсөн. Энд яригдаж буй зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал иргэний хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Хөгжлийн банк энэ асуудлаар эрүүгийн журмаар гомдол гаргаагүй. Энэ нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой маргаан явагдаж байгааг харж болно.

Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Миний үйлчлүүлэгчийг ЭХТА-ийн гурван зүйл заалтаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн. Түүнийг цагаатгах, өмгөөлөх нотлох баримтыг судалъя. МоАХ-ны удирдах зөвлөлөөс Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд байрлалтай эзэмшил газарт “Пирамид Орд” ХХК-тай хамтран ажиллахаар болж эрхийг шилжүүлэх, тус компаниар орон сууц бариулах асуудлыг бүрэн эрхийн хүрээнд УЗ-ийн тогтоол, тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хяналт тавьж мэдээлж ажиллах үүргийг УЗ-ийн Нарийн бичгийн дарга Г.Байгалмаад өгсөн. Энэ дагуу МоАХ ба “Пирамид орд” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдан ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээний хэрэгжилт дуусаагүй, дүгнээгүй байгаа болно. Тодруулбал, Пирамид Орд ХХК-ийн гэрээний хэрэгжилтээс хамтран ажиллах буюу улмаар УЗ-ийн Нарийн бичгийн дарга Г.Байгалмаагийн эс үйлдэх ямар нэгэн хохирол учруулаагүй байгаа болохыг мэдэгдье гэсэн гарын үсгийг тус холбооны гүйцэтгэх захирал Л.Эрдэнэчимэг гэсэн МоАХ-ны тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Энэ нотлох баримтыг шинжлэн судалж байна. МоАХ-ны зүгээс манай байгууллага хохирлоо гэсэн шийдвэр гаргаж байгаагүй. Харин АТГ-аас хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхлэх үед албан ёсоор мэдэгдэж байсан болохыг нотлох баримт байгаа юм. 

Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өгсөн мэдүүлэг байдаг. Тэрбээр “МоАх нь ашгийн бус гишүүддээ үйлчилдэг, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй тул тухайн газарт барилга бариулах  тухайн газарт барилга барьсан барилгаас тодорхой хувийг нь МоАХ-ны гишүүдэд өгөх асуудал яригдсан болохоос МоАХ ашиг олох гэж барилга бариулаад байгаа зүйлгүй. Хамгийн сүүлд 2015 оны зургадугаар сарын 19-ны өдөр МоАХ-ны УЗ-ийн хуралдаанд хэлэлцээд барилга барих компанийг олж, орон сууц барилуж түүнээс  тодорхой хэмжээгээр МоАХ-ны гишүүдэд байр олгох асуудлыг Г.Байгалмаад хариуцуулж өгсөн. Түнээс хойш би оролцоогүй, оролцох шаардлага байхгүй. 2006 онд МоАХ-ны дарга болоод тэр үеэс хойш Г.Байгалмаатай хамтран ажиллаж байгаа. Ж.Цэсэнгийн хувьд ээж нь хорт хавдартай, хоёр өнчин хүүхэдтэй тиймээс ээжид нь байр олгосон. Одоо барилгын ажил дуусаад битүүмжилсэн учир хүмүүс мөнгөө төлөхгүй байна гэсэн тайлбарыг Г.Байгалмаа надад хэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан