Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу “AIBA”-аас дэлхийн боксчдын чансааг гаргажээ. Ингэснээр манай ширэн бээлийтнүүдийн хувьд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба 49 кг-д 10 дугаар байрт эрэмблэгдсэн бол түүний жинд Бээжингийн олимпын аваргын төлөө учраа таардаг олимпын хошой аварга БНХАУ-ын тамирчин Зоу Шиминг тэргүүлсэн байна. Харин олимп, дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт дэлхийд чансаагаар зургадугаар байрт явж байгаа бол Лондонгийн олимпын хүрэл медалт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ жиндээ аман хүзүүджээ. Бусад тамирчдын тухайд ОУХМ Д.Отгондалай 56 кгд ес,Б.Түвшнбат 69 кг-д 17, оюутны дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ Т.Чулуунтөмөрийн хувьд 75 кг-д дэлхийд 13 дугаар байрт эрэмблэгдсэн байна.