Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ган-Очирыг шударга тэмцэгч гэдгийг Франц Улс “ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН“ гэв

Иргэн Г.Ган-Очирын өргөдлийг түүний найз, иргэн Д.Отгонтуяа Улсын Ерөнхий Прокурор, ЭЦГ-ын Хар Тамхитай тэмцэх хэлтэс, Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Эдгээр өргөдлүүд нь "Монгол Улсын иргэн Г.Ган-Очир миний бие А.Ариунтуяаг хэзээ ч шатааж алахыг завдаж байгаагүй билээ. А.Ариунтуяа нь намайг Франц улсын шоронд орсон хойно өөрийг нь шатааж алахыг завдаж байсан мэт худал мэдээлэл удаа дараа цацсан. Энэхүү үйлдлээрээ онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа тул А.Ариунтуяад Монгол Улсын хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.ГанОчир бол залилан мэхлэгч, луйварчин гэх мэтээр нэр хүндэд минь халдаж байгаа тул тус 3 хулгайчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Мөн Д.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь Франц улсаас Бельги улсын газрын ачаа тээврийг ашиглан Монгол улс руу хулгайн бараа зөөхийн зэрэгцээ 2 нүдний дуранд хар тамхи буюу метафетамин төрлийн мөс хийж Монгол улсын хилээр удаа дараа нэвтэрч байсныг гэрчлэх гэрч надтай холбогдон захиа явуулсан. Тус гэрчийн хаяг болон захиаг Улсын Мөрдөн Байцаах газрын хаягаар илгээлээ. Монгол Улсын Хүний Эрхийн Комисс-д өргөдөл гаргах нь: "Г.Ган-Очир миний бие залилан мэхлэх болон хүнийг шатааж алах гэмт хэрэгт холбогдож байгаагүй билээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, иргэн А.Ариунтуяа, иргэн Д.Энхжаргал нар нь олон нийтийн цахим сүлжээг ашиглан намайг удаа дараа гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн миний эрхийг хамгаалж цагаатгаж өгнө үү! " гэсэн агуулгатай байлаа. Иргэн Д.Отгонтуяа мөн Г.Ган-Очирын тухай: "Г.Ган-Очиртой 2 хоногийн өмнө утсаар холбогдсон. Нэг сайхан мэдээг монголын ард түмэндээ хүргэхэд "Шувуу" ажиллагаанд Г.ГанОчирын нэр орсон байсан. Харин Франц улсаас Г.Ган-Очирыг өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан. Тийм учраас Г.Ган-Очир Франц улсад ялаа дуусгаад өөрөө ирнэ. Эрүүл мэндийн байдал нь сайн байгаа. Ард түмэндээ зориулаад тэмцлийнхээ тухай ном бичиж байгаа. Г.Ган-Очирыг шударга тэмцэгч, шүгэл үлээгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас "Шувуу" ажиллагаанд нь өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан байгаа шүү. гэв

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан