Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батдөлийн хэрэгт 10 гаруй хүн холбогджээ

 Нүүрсний хулгайн нэг том “бүрэлдэхүүн” нь нүүрс тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэртэй холбогддог. Үүнтэй холбоотойгоор мөрдөх байгууллагынхан УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ оны эхээр сүр дуулиантайгаар баривчилсан. Тэгэхээс ч аргагүй байв. Түүний гэрээс 7.3 орчим тэрбум төгрөгийг хурааж авсан байдаг. С.Батдөлийн тухайд дээрх мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг. Харин мөрдөн шалгах явцад тэрбээр арваад аж ахуйн нэгжид давуу байдал олгож, авлига авсан нь тогтоогдсон байна. Тиймээс Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Мөрдөх байгууллагаас С.Батдөлд холбогдох хэргийг энэ сарын эхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. Энэ дагуу хэрэгт хяналт тавьж буй прокурор яллах дүгнэлтийг үйлдэж дууссан байна. Хэргийг энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр С.Батдөлийн хэрэгт холбоотой гэх 10 гаруй хүнийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Дашрамд хэлэхэд, УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл ийм хэрэгт холбогдсон нь тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээвэртэй холбоотой асуудал нь үндсэндээ хувийнхны гарт шилжиж, ил далд үнэ тарифыг ч тэндээс тогтоодог болсон талаар яригдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан