Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
УИХ 99, 108, 123, 134, 152 гэсэн тооноос сонголтоо хийж гишүүдийнхээ тоог тогтооно


УИХ 99, 108, 123, 134, 152 гэсэн тооноос сонголтоо хийж гишүүдийнхээ тоог тогтооно УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулсан.

Энэ үеэр Г.Занданшатар дарга "Анх буюу 1992 онд ч парламент 123, 108, 134, 152 гишүүнтэй байх гээд олон хувилбар яригдаж байсан. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая, үүнээс 1.1 сая нь сонгуулийн насны иргэд байсан бол өнөөдөр 3.4 сая иргэний 2.2 сая нь сонгуулийн насныхан байна. Хоёр дахин өссөн, ийм үндэслэлээр төлөөллийн зарчмыг хангах шаардлагаар парламентын бүрэлдэхүүнийг хоёр дахин өргөжүүлэх шаардлага үүсээд байна. Парламентын одоогийн бүтэц нь авлига, нөлөөллийн эрсдэл өндөртэй.

Тогтолцоо, тоог өөрчлөх өөр нэг шалтгаан бол санал гээгддэг асуудал юм. Ний нуугүй хэлэхэд 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН сонгуульд оролцсон иргэдийн 45.8 хувийн саналаар парламентын 80 хувийн суудлыг авсан. Үүний цаана сонгуульд оролцсон нийт иргэдийн 55 хувийнх нь санал мажоритар тогтолцооны онцлогоос болж гээгдсэн. Мэдээж ард иргэдтэйгээ нэн ойрхон, холбоотой ажилладаг гэх зэрэг давуу тал бий. Мажоритар тогтолцооны сайн тал ч бий, сул тал ч бий. Авлигаас ангид, үр нөлөөтэй шийдвэр гаргадаг гэж ард нийтдээ хүлээн зөвшөөрөгдсөн парламентуудын жишиг харахад дандаа 100-аас дээш гишүүнтэй байгаа" гэжээ.

УИХ 99, 108, 123, 134, 152 гэсэн тооноос сонголтоо хийж гишүүдийнхээ тоог тогтооно

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан