Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийн хяналт суларсан үед Б.Ганхуягийг шүүх сулласан тул “5 Ш ажиллагаанд хяналт тавь” гэж Л.Оюун-Эрдэнэ зарим сайд нарт үүрэг болгожээ

Өнгөрсөн баасан гараг /2023.05.05/-т Засгийн газраас өргөн барьсан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийг УИХ-аар хэлэлцэж, улс төрчид үндсэндээ завгүй, олон нийтийн анхаарал ч энэ сэдэв рүү төвлөрсөн байв.

Харин яг энэ өдөр “Нүүрсний хэрэг”-ээр шалгагдаж, цагдан хоригдож байсан “Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг суллах шийдвэр”-ийг шүүхээс чимээгүй гаргасан.

Тэгвэл өнөөдөр /2023.05.09/ болж буй Засгийн газрын ээлжит бус хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “олон нийтийн хараа, хяналт суларсан үед нүүрсний хэргээр шалгагдаж буй Б.Ганхуягийг сулласан нь шүүх өөрөө зарим шүүгч нараа шүүрдэх хэрэгтэйг илтгэж байна” гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн байна.

Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд Б.Солонго болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг Засгийн газраас дэвшүүлсэн “Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагаа”-нд хяналт тавихыг үүрэг болгожээ.

Сонирхуулахад, өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ хуралдаж, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар нь “5 Ш ажиллагаа”-ны талаар хийсэн мэдэгдлийнхээ үеэр шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэх асуудлыг хэлэлцэж, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал”-ыг хэлэлцсэн байж магадгүй байдаг. Товчхондоо, шүүх энэ үйлдлээрээ нь гүйцэтгэх засаглалын ажилд хөндлөнгөөс оролцохыг завдсан байж магадгүй байдаг.

Эх сурвалж: isee.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан