Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

 

Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.08/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Алексей Николаевичтай танилцаж байгаадаа таатай байна гээд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, Элчин сайд А.Н.Евсиков нь дипломат албанд олон жил ажилласан, туршлагатай эрхэм бөгөөд Монгол, Оросын харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

Элчин сайд А.Н.Евсиков Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд "Монгол Улс ОХУ-ын ойр дотны хөрш төдийгүй манай орны стратегийн түнш юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын хөгжил, шинэчлэлийн ажлууд сүүлийн жилүүдэд ихээр хийгдсэн. Ялангуяа сонгуулийн тогтолцооны хууль тогтоомжид орж буй шинэчлэл нь ард түмний засаглалыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. Иймд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх сонирхолтой байна" гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Оросын сайн хөршийн, найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-аас Монгол Улсад парламентын өндөр түвшинд хэд хэдэн айлчлалыг хэрэгжүүлсэн. Тухайлбал Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев, Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол болон А.В.Гордеев нар Монгол Улсад үр дүнтэй айлчлал хийсэн. Манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал механизм болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Талууд манай хоёр улс эрт дээр үеэс сайн хөршийн, найрсаг харилцаатай байж ирснийг дурдаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан