Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга нар III Чарльз хааны титэм өргөх ёслолд оролцохоор мордлоо

    III Чарльз хаан болон хатан Камилла нарыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд залах ёслол бямба гаригт тохионо. Английн хаан ширээнд 70 жил заларсан хатан хаан II Элизабет өнгөрсөн оны есдүгээр сарын 22-ны өдөр таалал төгссөнөөр түүний ууган хүү буюу угсаа залгамлах хунтайж Чарльз хаан ширээг залгамжилсан.   

    Тэрхүү цагаас хойш шинэ хааны ширээнд залж, титэм өргөх ёслолын бэлтгэлийг хангасан.  Тэгвэл бямба гаригт Лондон хотын “Westminster Abbey” сүмд хааны титэм өргөх ёслолыг үйлдсэнээр III Чарльз хаан албан ёсоор хаан ширээнд залрах юм. Энэ нь XXI зуунд Их Британийн хаан ширээг шинэ хүн залгамжилж, хаан титэм өргөх ёслол хийж буй анхны түүхэн үйл явдал юм. 

    Хатан хаан II Элизабетийн эцэг VI Жорж хаан 1952 оны хоёрдугаар сард насан эцэслэж, ууган охин II Элизабет хаан ширээг залгаж, үүнээс нэг жилийн дараа буюу 1953 оны зургадугаар сарын 2-ны өдөр титэм өргөж байсан түүхтэй. 

    Тэгвэл III Чарьлз хааныг залах ёслолын бэлтгэл ажлыг өмнөх жишгүүдээс харьцангуй богино хугацаанд бэлтгэсэн байна. Түүнчлэн энэ удаагийн титэм өргөх ёслол нь өмнөх ёслолуудтай харьцуулахад Их Британийн нийгмийн олон давхарга, үндэстэн, шашины төлөөллийн илэрхийлэл байх аж.  Хааны титэм өргөх ёслолд дэлхийн 203 орны хаан, төрийн тэргүүн, Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтан, парламентын гишүүн 2200 гаруй зочин уригджээ. Монгол Улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар III Чарльз хааныг өргөмжлөх ёслолд оролцохоор өнөөдөр Их Британи улс руу мордсон байна. 

    Зочдын жагсаалтын тэргүүнд III Чарльз ханы гэр бүл, II Элизабет, VI Жорж, V Жорж хааны цусан төрлийн хамаатнууд, тэдний гэр бүл болон Камилла хатны хуучин нөхөр, хүүхдүүдийг гэр бүлийн хамт урьсан байна. Дараа нь, Английн Ерөнхий сайд Риши Сунак, гэргий Акшата Мурти болон Сэр Жон Майор, Сэр Тони Блэйр, Гордон Браун, Дэвид Камерон, Тереза Мэй, Борис Жонсон, Лиз Трасс зэрэг амьд сэрүүн байгаа Их Британийн өмнөх бүх Ерөнхий сайд уригджээ. 

    Харин Английн парламентын маш олон гишүүн гэр бүлийн хамт хааны титэм өргөх ёслолд оролцох хүсэлт гаргасан боловч Букингемийн ордон “Westminster Abbey” сүмийн багтаамжаас хамаарч ердөө 20 парламентийн гишүүн гэр бүлийн хамт оролцохыг зөвшөөрч, Засгийн газрын зарим сайдыг гэр бүлийн зочдын жагсаалтад багтаагаагүй нь улстөрчдийн дунд багагүй маргаан үүсгээд байгаа аж.  

    Канадын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч лхагва гаригт мэдээлэл өгөх үеэрээ тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо, түүний гэргий Софи Трюдо болон Канадын амбан захирагч Мэри Саймон, нөхөр Уит Фрейзер, парламент, Засгийн газрын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй III Чарльз хааны титэм өргөх ёслолд оролцох талаар мэдээлсэн байна. 

  Харин АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн Их Британийн хааныг залах ёслолд огт оролцож байгаагүй. Цагаан ордны тэргүүн Жой Байдены хувьд ч энэхүү уламжлалыг дагаж, III Чарльз хааны титэм өргөх ёслолд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэргүүн хатагтай Жилл Байден АНУ-ын төлөөлөгчдийг ахлан хааны ёслолд оролцох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан