Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Мөн үеэр тэрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ямар байр суурьтай байгаа талаар нь тодруулахад "2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Үүнд Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляцтай холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр сууриа танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ч мөн энэ талаар ярилцсан. Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлж байхгүй бол бариад байхаар эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мөн иргэдэд ч хүндрэл бэрхшээл дагуулдаг" гэсэн юм.