Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг хүндэтгэн бараалхаж, өдрийн зоог барив. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Талууд хоёр улсын худалдааны нийт эргэлт 2022 онд түүхэн дээд хэмжээнд буюу 100 орчим сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг онцолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн бүтээн байгуулалт, экспортыг тэтгэсэн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Тээвэр логистикийн асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгуулсныг сайшааж, энэ хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон тээврийг хөнгөвчлөх, худалдааны эргэлтийг өсгөхөд таатай нөхцөл бүрдэж байгааг тэмдэглэв.
Мөн хоёр улс геологи, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодит ахиц гаргаж ажиллахаар тохиролцлоо.
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАД БАРААЛХЛАА
0 Сэтгэгдэл
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал “Корпорейт конвейншн” центрт болж байна.Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчдод талархал илэрхийллээ.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Тус санамж бичгийн хүрээнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн холбоо дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг төгөлдөршүүлэхээр ажиллаж байна.
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана. Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.
Хамгийн их уншсан
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх нь чухал
Ерөнхийлөгчийн хориг ба Засгийн газрын “үг”
2024.11.21
САНАЛ АСУУЛГА