Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан"

Мэдээллийн зарим сайтын сэтгүүлчид ЗТХ-ийн сайдад хамаарал бүхий хэргийн холбогдох матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий Акурорын газарт хүлээлгэн өгч, мэдээлэл хийж байна.

Монгол Улсын төсвөөс ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий матeриалыг бүрдүүлж гүйцэтгэлийг нь нэхэн шаардлаа.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт "УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Х.Ган-Ялалт өөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглан холбогдох компаниудаар дамжуулж нийт 281 тэрбум төгрөгийн зээл авч, мөнгө угаасан бай магадгүй хэмээн холбогдох баримтуудыг шалгуулахаар өгч байна. Өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан төрөөс хөрөнгө оруулж байгаа томоохон тендер, төсөл болон Концессийн гэрээнд  өөрийн мэдээлэлд ойр байдлыг ашиглан, ашиг сонирхлын хэт давуу байдал гаргасан. Мөн С.Бямбацогт нарын 34 хүнд холбогдох хэргийг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн ч хэргийг өнөөг хүртэл шийдвэрлэхгүй, гацааж байгаа нь мартагнуулж, замхруулах гэж байна гэж хардаж байна. Энэ хэргийг заавал шалгах ёстой" гэлээ.

Д

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан