Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 61 нас хүрэх байлаа. Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-ны бусдын гарт амиа алдсан билээ.
Монголчууд С.Зориг агсныг жилд хоёр удаа дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг юм. Түүний бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 2-нд гашуудан дурсдаг бол, мэлмий гийсэн өдрийг нь дурсаж, хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлалтай билээ.
Дашрамд сануулахад, С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөртөө хүртэл тусган шоу хийж байсан ч захиалгат гэгддэг энэхүү хэрэг өнөөг хүртэл тодорхой ахиц гараагүй байна.