Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: 152 гишүүнтэй болвол кнопных нь эрх мэдэл 30-50 хувиар буурах боломжтой

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудлаар мэдээлэл өглөө.

     Тэрбээр “Парламентийн гишүүдийн тоог нэмэхээр хэд хэдэн субъектив асуудал хөндөгддөг. Тухайлбал, байшин өрөөндөө багтах эсэх, олон гишүүнд гарах зардал мөнгө ихсэх зэрэг олон асуудал яригддаг. Тэгвэл өнөөдөр 76 гишүүнд жилдээ 10 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал гарч байна. Харин 152 гишүүнтэй болсноор бид энэ 10 тэрбум дотроо ч захиран зарцуулах боломж санхүүгийн хувьд бүрэн байна. Засгийн газраас төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах зорилгоор тодорхой ажил арга хэмжээг авч хийж байна. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “Эрдэнэст Монгол” ХКК-ийн харьяанд байгаа төрийн өмчийн компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийг байхгүй болгох, тодорхой компаниудыг татан буулгах үйл ажиллагааны чиглэлээр нэгтгэж, нийлүүлэх үр дүнгээр 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Тэгэхээр бид хаанаа хэмнэх ёстойгоо сайн бодох ёстой. Нэгдүгээр төр бодлого шийдвэр гаргахад мөнгө хайрлах биш, үрэлгэн зарлага гаргаад байгаа хэсгүүд дээр хэмнэлтийг бий болгох нь хамгийн чухал. 152 гишүүнтэй болоход нэг хүнд оногдож байгаа кнопных нь эрх мэдэл даруй 30-50 хувиар буурах тооцоолол гарсан. Болохгүй бол нэг өрөөнд хоёр гишүүн суусан ч болно шүү дээ” гэв.

1 Сэтгэгдэл
Улаанбаатар хот цэцэглэж байна. Сүхбаатарын хөшөө UNESCO-гийн үнэт зүйл юм.
Хамгийн их уншсан