Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Энх-Амгалан гишүүн ташаа мэдээлэл түгээсэн этгээдүүдийг шалгуулна гэв

Б.Энх-Амгалан гишүүн ташаа мэдээлэл түгээсэн этгээдүүдийг шалгуулна гэв

Төрийн өндөр дээд албан тушаалтан, УИХ-ын гишүүдэд холбогдох зарим асуудлыг хууль хүчний байгууллагаас нягтлан шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам, тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, улсад хохирол учруулсан..” гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас шалгаж байгааг мэдээлж байсан. Харин улс төрийн энэ ороо бусгаа үед Б.Энх-Амгалантай холбогдох асуудлыг Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн гэх ташаа мэдээ хэвлэл мэдээлэл, цахим орчинд түгээд амжсан.   
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь өөрийн цахим хуудаснаа “Улс төрийн зорилгоор гэмээр энэхүү ташаа мэдээлэл нь хууль хяналтын байгууллагын хараат бус байдалд нөлөөлөх оролдлого хийх, улмаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж, УИХ-ын гишүүнийг харлуулах ажиллагаа гэж ойлгож байна. Тиймээс энэхүү ташаа мэдээллээ даруй зогсоохыг шаардаж байна, мөн ташаа мэдээлэл тарааж байгаа этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. 
Мэдээллийн цензур алдагдсан энэ үед аливаа асуудалтай холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн мэтээр зарлах, огт холбоогүй асуудалд нэрийг нь наах зэргээр ташаардаг нь энгийн үзэгдэл болжээ. Нөгөө талаар шүүх, эрх мэдлийн байгууллага болон олон нийтэд нөлөөлөх зорилгоор хуурамч мэдээ бэлтгэн хүргэдэг жишиг ч тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон гэдгийг дээрх ганцхан жишээнээс харагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан