Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын болон АН-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавьжээ

УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татаж, түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас шүүх өмнө нь татгалзаж байсан. 

Шүүхээс “Прокурор З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн” гэх үндэслэлээр түүнд хязгаарлалт тогтоохоос татгалзаж байсан юм. Улмаар “прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн саналыг дахин гаргах эрх нь нээлттэй болно” хэмээсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан З.Энхболдод “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” саналыг дахин шүүхэд хүргүүлжээ.

Прокурорын уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан