Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын 15 иргэн Хятадад хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн боомтоор иргэд зорчих хөдөлгөөн 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээгдсэнээс хойш Бээжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотуудад манай улсын нийт 15 иргэн хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Иймд БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнийг учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг болно.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан