Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдэд сонгуулийн боловсрол олгоно

Сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, иргэд, сонгогчдыг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүрэг тус бүрд хоёр сургагч багшийг бэлтгэн томилж, улсын хэмжээнд 1500 гаруй залуу сонгогчид сургалт явуулсан.

Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 8-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалт явуулав. Улмаар 50 гаруй албан хаагчийг Сонгуулийн ерөнхий  хорооны МССТ-ийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо. Тэд хариуцсан аймаг, дүүрэгтээ сургалт явуулна.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан