Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга шүгэл үлээж газрын даргаа ажлаас халсны төлөө сайдтайгаа зөрчилдөж дарамтанд өртжээ

 
БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга шүгэл үлээж газрын даргаа "Албан хаагчдыг хавчин гадуурхах, эрхшээлдээ байлган дарамтлах, ажлын цагаа бүртгүүлэхгүй байх, төрийн жинхэнэ албан хаагчдыг хууль бус үйлдэл хийхийг шаардах зүй бус үйлдэл гаргаж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн тул төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, С.Цогтгэрэлийн ажлыг 2023 оны 3-р сарын 13-ны дотор хүлээлцүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газрын А.Энхбатад, албан хаагчийн бичгээр гаргасан өргөдөлд дурдсан гэмт хэргийн шинжлтэй үйлдлийг хяналтын байгууллагаар шалгуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Т.Гоцбаяр нар үүрэг болгосгуай" гэсэн тушаалыг гаргаснаар сайдтайгаа зөрчилдөж дарамтанд өртжээ.
Тэгээд ч хамт олныг хууль бус үйлдэл хийхийг шаарддаг хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэлийг хамгаалах ямар шаардлага Б.Бат-Эрдэнэ сайдад байгаа юм бол гэдэг нь сонирхолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан