Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын Ардчилсан Холбоо эмэгтэйчүүдийн баярыг угтаж Нийслэлийн 9 дүүргийн 300 гаруй эмэгтэй гишүүддээ хүндэтгэл үзүүлээ

Эдүгээгээс 33 жилийн өмнөх /1990.03.07/ энэ өдөр Монгол улсад анхны улс төрийн өлсгөлөн болсон түүхтэй. Нэг намын дарангуйллын хар сүүдэр нийгэмд бүхэлдээ тархаж, айдаст автсан хүнд хэцүү цаг үед МоАХ-ны гишүүд залуу нас, амь амьдралаа золин ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан түүхтэй билээ. Түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлдсэн энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо эмэгтэй гишүүддээ хүндэтгэл үзүүлсэн энэхүү арга хэмжээг Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч, МоАХ-ны дарга Халтмаагийн Баттулга нээж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эдгээр өдрүүдэд МоАХ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг цувралаар зохион байгуулж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан