Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, дэд сайд М.Түмэнжаргал, төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Биеийн тамир, спорт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нар өчигдөр Спортын төв ордны заал танхимтай танилцаж тулгамдаад байгаа асуудлын талаар салбар зөвлөлүүдтэй нээлттэй ярилцлаа. Энэ үеэр спорт холбоодууд заал танхимын хүрэлцээ муутай асуудал болон баг тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, техник хэрэгсэл дэлхийн стандартад нийцсэн орчин үеийнх байх шаардлагатайг нэн түрүүнд онцолсон юм. Мөн энэ үеэр Соёл, спорт аялал жуулчлалын сайдын тушаал гарч Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарыг спорт бэлтгэлийн төвийн захирлаар томилсон юм.