Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд БНСУ-ын визний нөхцөл хөнгөрсөн

Өнөөдрийн ээлжит Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж байна. Мөн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 20 орчим асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

Миний хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д нийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өгнө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа. Улмаар 20 жилийн хугацаанд яригдсан 11 жил албан ёсоор хэрэгжиж эхэллээ. 

Нэгдүгээрт, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон. Монгол Улсын тухайд хамгийн сүүлд Япон улстай энэ төрлийн хэлэлцээрийг хийсэн байдаг.  

Мөн Монгол БНСУ-ын хооронд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалдаг болно. Гуравдугаарт, Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Газрын ховор элементийн чиглэлээр манай улс хэд хэдэн улстай хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгон ажиллаж байна. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад айлчлахдаа, Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох санал тавьсан. Энэ нь үндэслэлгүй санал биш. Өмнө нь солонгосчууд Монголд визгүй зорчиж байсан. Тиймээс 2023-2025 онд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан. БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн улсын Хууль зүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Визгүй болсноор гарах үр дүн, ач холбогдол цаашлаад эрсдэлийн талаар нарийн тооцоолох нь чухал юм. Тиймээс БНСУ-ын холбогдох алба хаагчид Монгол Улсад гуравдугаар сард айлчилна. Улмаар визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хооронд эерэг болон сөрөг ямар асуудал тулгарч болзошгүйг судална гэдгээ хэлсэн. 

Ямартай ч саяын айлчлалын хүрээнд визний нөхцөл хөнгөрсөн. Тухайлбал, эмнэлэгт зайлшгүй үзүүлэх шаардлага иргэн болон асран хамгаалагчийн визгүй нэвтрэх боломжийг нээнэ гэдгээ БНСУ-ын талаас мэдээлсэн. 

Мөн Ерөнхий сайд Солонгос улсад байгаа монгол сургуульд зочилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах, хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд эх хэлээ эзэмшиж сурах боловсролын байгууллагуудад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлэлцэхээр болсон" гэлээ. 

 

2 Сэтгэгдэл
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл эсвэл +447031967810, хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай Арсиан 938
Америкийн элчин сайдын яам аялалын болон цагаачлалын визний хариуг маш хурдан гаргадаг болмоор байна. Америкийн элчингийн газар визний ярилцлаганд орсон хүнийг дахин визний ярилцлаганд орох хугацааг нь хойшлуулалгүйгээр цуцлалгүйгээр оруулж баймаар байна.
Хамгийн их уншсан