Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: Би эцэг хүний хувьд хүүхдүүдээ энд авчирч, байцаалгахгүй

Хөгжлийн банкны УИХ-ын түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол “Шинэ төмөр зам” төслөөр үргэлжилж байна. Шинэ төмөр зам төслийн Ухаахудаг-Тавантолгой чиглэлийн төмөр зам, хэвтээ чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, судалгааны зарцуулалтыг танилцуулав. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий компаниудын хувьцаа эзэмшигчдийн хамаарлыг түр хорооноос танилцууллаа.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 50 км төмөр замын хөрс хуулах ажлыг хийлгэсэн Транскон компанийн үүсгэн байгуулагч Батсүх гэдэг хүнтэй та, таны охин, таны эгч олон компани хамтран эзэмшдэг юм байна. Харилцан хамаарал бүхий этгээд мөн байна гэдэг дүгнэлт гараад байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Энэ дүгнэлт дээр зөрүүтэй мэдээлэл их байна шүү Б.Энхбаяр дарга аа. Батсүхтэй би олон жил нөхөрлөсөн. Майдар сан гэж байхгүй. Майдар санд хувь эзэмшил байхгүй. Жүдо бөхийн холбоо 100 хувь гэж байхгүй, Ардчилсан холбоо 100 хувь гэж байхгүй. Ийм худлаа мэдээлэл өгч битгий төөрөгдүүлээд байгаачээ гэж хүсмээр байна. Би хүндэтгээд ирсэн шүү. Төрсөн хүүхдүүд, төрсөн эгч, дүү нартайгаа хувьцаат компани байх нь яагаад болохгүй байгаа юм. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. “Түмэн хишигтэн” гэдэг компани дампуурсан. Сэтгэлийн хөдөлгөөнөөр яагаад Монголын зэрэг морьтойгоо газар дээр байж болохгүй гэж гээд 10 мянган морьтой хүний хөшөө барих гээд оролдсон. Харамсалтай нь бүтээгүй. Цутгах үйлдвэр байгуулах гэж оролдсон бүтээгүй. 350 мянган ам.доллар зээлээр Хаан банкнаас аваад үйлдвэрээ барьсан ч цааш яваагүй. Би коммунист орны төлөөлөлд ирээд компани байгуулсан тухайгаа тайлагнаж байгаа юм шиг юм болж байна. Энэ шинэ төмөр замтай ямар хамаатай юм бэ. Монгол Улс түүхэндээ анх удаа хоёрхон жилийн дотор монгол цэргүүд, инженерүүд 800 км төмөр замыг барилаа. Би үүгээр үхтлээ бахархана. Ингэлээ гэж нэр бүхий хүмүүс олон жил намайг дарамталсан. Одоо үүсгэн байгуулсан, дампуурсан янз бүрийн компаниудаар яллах гэж байгаа бол ялла хамаагүй. Юу вэ, үр хүүхэдтэй нь дуудаж ирээд Монгол даяар эрүү шүүх ажиллагаа явуулах гэж байгаа юм уу Б.Энхбаяр аа. Болсон болоогүй баахан сүлжээ гаргаж ирчихээд. С.Батболдын эсрэг хариу авч байгаа юм байна л даа. С.Батболдын хийсэн ажил дээр Отгонжаргал орчуулагчаар прокурорт ажилласан. Тэгээд занаанд нь орчихсон юм.

Нэгд, олон улсын шинжээчдийн биш дүгнэлт гаргаж ирчихээд над руу дайрч байгааг гайхаж байна. Хоёрт, төмөр зам чинь баригдчихсан. Яг энэ ТЭЗҮ-ээр баригдсан. Зүүнбаян хүртэл жаахан хазайсан. Үүн дээр мэргэжлийн зурагчин, төмөр замчид ажилласан. Би 32 жил бизнес хийсэн. Энэ хооронд өчнөөн компани байгуулсан, бас дампуурсан. С.Батолдын яригдсан юмны эсрэг үйл ажиллагаа явж байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Би яах вэ хүндлээд ирсэн юм. Арай ч ийм Монголын бахархал болсон ажил руугаа дайрна гэж бодсонгүй. Тал газар төмөр зам барих туршлагыг бид хийсэн. Та нар яаж төмөр зам барьдгийг мэдэхгүй шүү дээ. Би яагаад төрсөн хүүхдүүдээ компанийнхаа хувьцааг эзэмшүүлж болдоггүй юм. Би яагаад үр хүүхэдтэйгээ та нарт ирж байцаагдах ёстой юм. Би хүүхдүүдээ ирүүлэхгүй. Эцэг хүний хувьд.

7 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бусдиин хүүхдүүдиин боломжииг хулгайлаж Монголчуудыг ул болтол нь шороонд хутгачихаад Одоо юу ярих юм вэ ? 14 жилд яав ? Хаашаа ч холбогдохгүй төмөр замаар нүүрсээ зөөгөөчээ ? Өөриинх монгол орос ниилсэн хүүхдүүд нь хүүхэд юм бна ?
төрөөс хулгай хийсэн бол хэний хэн байх нь хамаагүй барьж шалга муу гөлөгнүүд 30 жил эд нар төр ард түмэний толгойг угаасан бузарууд
ах дүү эгч хүүхэдүүдтэйгээ төрийн мөнгийг аваад залгичихсан хулгайч тэр бумтангууд энэ мөнгийн төлүүлж оймсыг нь гозолзуулах хэрэгтэй Энхбаяр ахлагчтай ажлын хэсгийхэнд хулгайч нар яаж хулгай хийсэн талаар нотлох баримтыг үзүүлсэнд баярлалаа амжилт
Эр хүн дээ! Яасан гэж үр хүүхдүүдээ байцаалгаж байх ёстой юм?! Спортод ороод дэлхийн аварга, бизнест ороод тэрбумтан, улстөрд ороод Ерөнхийлөгч, мундаг эрээ! Энхбаяр, Доржханд мэтийн нусан таглаа Баттулгыг харлуулж чадахгүй л дээ. Монголын төлөө ганц Ерөнхийлөгч байсан даа.
Баттулга гэж луйварчин хулгай арайл юмаа гөлгийг шоронд нь хатаа
Хамгийн их уншсан