Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн ЭСЯ баасан гарагт эмгэнэлийн дэвтэр нээнэ

Туркийн ЭСЯ баасан гарагт эмгэнэлийн дэвтэр нээнэ

2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Турк, Сири улсад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн билээ. Улмаар Турк улсын хэмжээнд хоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл үндэсний гашуудал зарласан бол ирэх 3 сарын хугацаанд гамшгаас хамгаалах онцгой байдлын дэглэмд шилжсэнийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган мэдэгдлээ.

Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яам энэ сарын 10-ны баасан гарагт эмгэнэлийн дэвтэр нээх болжээ. Иймд Турк болон Монголын иргэд тухайн өдрийн 09:30- 12:30 болон 14:00-17:00 цагуудад ЭСЯ-нд ирж эмгэнэл илэрхийлэх боломжтой. 

Хаяг: Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам- 15160-0028. Энхтайвны өргөн чөлөө-17. Улаанбаатар хот

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан