Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкны сонсголд оролцож байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална.

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)
  2. Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК
  3. Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл

Эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм. Анхны сонсголд хүрэлцэн ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ удаагийн сонсголд биечлэн оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан