Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өнөөдөр койн, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Санхүүгийн Зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн референт Б.Батмөнх:
“2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг баталж, хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хуулийн хамгийн гол зохицуулалт нь койн, токенийг зохицуулсан хууль бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянан шалгахтай холбоотой хууль юм.
Тухайн хуулиар олон нийтээс хувийн дансаар хөрөнгө татахыг хориглож, СЗХ-д бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид олон нийтээс хөрөнгө татах, шинээр койн, токен гаргах процесс явагдана.
Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улс койн, токенийг зохицуулаагүй байдаг. Мөн койн, токений асуудал өндөр эрсдэлтэй гэдгийг ЦЕГ болон СЗХ-оос анхааруулга мэдээлэл явуулж байсан. 2021 оноос хойш ойролцоогоор 30-40 анхааруулга мэдээлэл хүргэсэн” гэв.