Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хилийн хориг тавилаа

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Аюурсайханд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хэлэлцэж ийнхүү шийджээ. Мөн түүнийг нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглосон байна.

Эргэн сануулахад, АТГ-аас Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокуророос хилийн хориг тавих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсгийн дагуу яллагдагчаар татсан.

Эрүүгийн хуулийн 22 дэх зүйл

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан