Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно.
Үүнтэй холбоотой өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл хөтөлбөрийн үр дүнг сонсоно. 43 гэрчийг дуудна. Нэмж дуудаж болзошгүй. Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаяр, Барилга Хот Байгуулалтын Яамны ТНБДарга асан Р.Эрдэнэбүрэн, "Молор констракшн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Содномзундуйн Эрдэнэ, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд асан Х.Баттулга, Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Б.Батзаяа, А.Гансүх, ТӨХ-ий дарга асан Д.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нар дуудагдана" хэмээсэн юм.