Ардчилсан намаас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хийлээ. АН-аас тус хуульд хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид тавихаас гадна Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлэх юм бол Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал болон ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдыг огцрохыг шаардана гэлээ.
АН-ын дэд дарга Б.Ган-Очир: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль хэрэгжиж эхлэхээр эрх баригчид хүссэн үедээ бидний амыг цахим орчинд барина. Цахим хөгжлийн сайд Н.Учрал улс төрийн эцэг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид зориулж энэ хуулийг батлуулсан. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн дагуу бүх коммент, троллуудыг даръя гэсэн захиалга явсан. Мөн хаврын жагсаал цуглааны үеэр цахим орчныг хаана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнийхээ талд байгаа гэдгээ харуулж, хориг тавьсан ч хууль аль хэдийнээ батлагдчихсан. Цэцэд хандсан ч шийдэж өгч чадахгүй. Сонгууль дөхөөд ирэхээр хүссэн хаягаа хаана. Сонгуульд зориулж гаргасан энэ хууль хүний эрхийг уландаа гишгэж байна.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Батханд: Бид Цахим хөгжлийн яамнаас АЙХГҮЙ. Эрх мэдлээрээ ноёрхсон ардын намаас АЙХГҮЙ. Бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэзээд хаана ч эдэлсээр байх БОЛНО.