Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар Алексей Евсиковыг томилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад суух Элчин сайдаар Алексей Евсиковыг томилсон зарлигт гарын үсэг зурсан тухай ТАСС агентлаг мэдээллээ. Уг зарлигийг лхагва гарагт хууль эрх зүйн мэдээллийн портал дээр нийтэлжээ.

Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг дүүргэсэн Евсиков 1984 оноос хойш Гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-д суугаа ЗХУ, ОХУ-ын Элчин сайдын яаманд тодорхой албан тушаал хашиж иржээ. Улмаар 2010-2015 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал, 2015 онд Шанхай хотод суух Ерөнхий консул, харин Монголд томилогдохоос өмнө Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байсан юм. Алексей Николаевич Евсиков ОХУ-ын Хятадтай хийх худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг удирдан чиглүүлж иржээ. 

Мөн Ерөнхийлөгч В.Путины зарлигаар 2013 оноос хойш Монгол Улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Искандер Азизовыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан