Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг даргын ашиг сонирхлыг эсэргүүцсэн багш нар жагсахад ч бэлэн болжээ

 

Засаг даргын ашиг сонирхлыг эсэргүүцсэн багш нар жагсахад ч бэлэн болжээ

Дүүргийнхээ сургуулиудын захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нарыг одоо хүртэл түр томилгоотой, албажуулахгүй ажиллуулж байгааг эсэргүүцсэн багш нарын төлөөлөл Засаг дарга Н.Баянмөнхийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, боломжит бүх хэлбэрээр асуудлыг шийдвэрлүүлэх гэж явсаар сүүлдээ цөхөрч, тэмцлийн хэлбэр сонгоход хүрч байгаа талаар манай редакцид мэдээ ирүүлсэн юм. Уг мэдээллийг тодруулахад, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл дүүргийнхээ Засаг дарга Н.Баянмөнх болон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Т.Оюунчимэг нарт  шаардлага хүргүүлсэн байна. 2022 оны наймдугаар сарын 05-наас хойш бүхий л шатны дарга нарт шаардлага хүргүүлэн зохих дүрэм журмын дагуу өөрсдийн буй боломжоороо тэмцсэн багш нарын тэвчээр барагдаж, төрийн албаны хүнд сурталд туйлдаж байгаагаа багш нарын төлөөлөл өгүүлсэн юм.

Төрийн албаны зөвлөл болон дүүргийн Засаг даргадаа шаардлага хүргүүлж таван сарын турш тасралтгүй тэмцэж яваа багш нарын хувьд Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн багш Б.Сарангэрэлээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх нь дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны тухай хуулийн суурь зарчим, чадахуйн зарчмыг алдагдуулсан байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй захирамж гаргаж, түүгээрээ сонгон шалгаруулалтыг зохион байгуулах гэж байгааг залруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.

Учир нь тэдгээр багш нар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 5.3 дахь хэсэгт “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсаны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батлах”-аар заасан. Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдад Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 03\1352 дугаар албан бичгээр “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-д тусгуулах саналаа хүргүүлсэн. Тиймээс сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын төслийг батлуулахдаа БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан үлгэрчилсэн тодорхойлолт, Төрийн албаны зөвлөлийн саналыг тусгаж байх ёстой.

 Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны тухай хуулийн суурь зарчим, чадахуйн зарчмыг алдагдуулсан байдлаар батлан ашиг сонирхлын зөрчилтэй захирамж гарган түүгээрээ сонгон шалгаруулалтыг зохион байгуулах гэж байгааг залруулах шаардлагатай байна. Аливаа эрх мэдэлтэн этгээд холбогдох хууль дүрэм, журамд заагдсан заалтыг зөрчин тодорхой этгээдэд зориулан боловсруулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах нь дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд, цэцэрлэгүүдийн эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж, түүгээр барахгүй өнөөдрийг хүртэл дүүргийн сургуулиудын захирлууд, цэцэрлэгүүдийн эрхлэгчид нь “түр томилгоотой” ажиллаж байгаа нь эдгээр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа гэдгээ тэдгээр багш нарын төлөөлөл өгүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан