Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорих боллоо

С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорих боллоо

Гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр, дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ илэрсэн УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баасан гарагт саатуулсан. Түүнийг албадан саатуулах 48 цагийн хугацаа амралтын өдөр дуусгавар болж, сулласан тухай бид мэдээлсэн. Тэгвэл С.Батдөлийг цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх боллоо.  

Таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хэлэлцээд яллагдагч С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргажээ. 

Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татсан нь үндэслэлтэй гэж үзэн С.Батдөлийг 461 дүгээр хорих ангид шилжүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан