Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал: АН-ын Үндэсний Бодлогын Хороо 2023 оны нэгдүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдэд хуралдана

-Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо хуралдахаар болсон байна. Ямар асуудал хэлэлцэх вэ?

Улс орны нөхцөл байдал болон намын дотоод асуудлыг хэлэлцэнэ.

-Одоо хуралдах гэж байгаа ҮБХ-ны хурлыг хүчинтэй гэж үзэж болох уу?

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0884 тоот шийдвэрээр УДШ дэх АН-ын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүдийн талаарх лавлагааг гаргаж өгөхийг даалгасан. Мөн УДШ-д бүртгэлтэй АН-ын материалд үзлэг хийхэд 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар АН-ын ҮБХ-ны 396 гишүүн байна. Энэ нь Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ, ҮДХ, ДоСХ-ны гишүүд 2020 оноос хойш өөрчлөгдөөгүй гэдгийг баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын ҮБХ-ны гишүүд намын дүрмийн дагуу хуралдах гэж байна. ҮБХ-ны хуралдаан зохион байгуулах ажлын хэсэг байгуулна. ҮБХ-ны гишүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан