Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгийн бирж тэргүүтэй 110 ТӨК-ийг нийтэд шилжүүлнэ

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.12.23/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр, Монголын хөрөнгийн биржийн хувьцаа гаргахтай холбоотой өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан хууль байгаа. Тус хуулиар ганц хөрөнгийн бирж биш төрийн өмчид бүртгэлтэй 110 мянга гаруй компани бий. Эдгээр байгууллагын 34 хувь буюу хяналтын багцыг эхний ээлжид олон нийтэд шилжүүлнэ. Үүний дараагаар 66 хувь хүртэлх хувьцааг олон нийтэл шилжүүлнэ гэж үзсэн.

Төр сайн менежер байж чадахгүй байна гэдэг шүүмжийг олон жил ярьж ирсэн. Тиймээс Засгийн газар төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад шилжүүлэх ажлыг эхлүүлж байна. Ирэх 2023 онд энэ ажлыг эрчимжүүлнэ.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбогдуулж тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан бөгөөд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулна. Нийт 88 албан тушаалтныг нээлттэй сонгон шалгаруулж авна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийх үүрэг чиглэл өгсний дагуу ажил явагдаж байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК-д дарга гэсэн ойлголтуудыг хасч нийт долоон газрыг нь ахлах менежер удирдана.

Монгол Улсын Засгийн газар цаашдын үйл ажиллагаандаа шударга байх зарчмыг нэн тэргүүнд баримтална. Гадаа жагсч байгаа иргэд үүнийг л хүсч байна. Мөн өргөн баригдсан УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаалтны ёс зүйн асуудалд хариуцлага тооцох тухай хуулийг яаралтай батлуулна.

Дараагийн асуудал бол мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор 11 чиг үүргийн буюу БОАЖЯ, БХБЯ, БШУЯ, ЗТХЯ, Соёлын яам, УУХҮЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, ЦХХХЯ, ЭХЯ, ЭМЯ зэрэг яамдад мэргэжлийн хяналтын чиг үүрэг урьдчилсан байдлаар шилжиж очно. Цаашид төрд эрүүл мэнд, байгаль орчны хяналт байх ёстой. Үүнээс бусад хяналт чиг үүрэг бүхий нэгжүүдэд байх нь зүйтэй.

 

Монголын хөрөнгийн бирж IPO гаргах талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.АЛТАЙ:

-Ирэх долоо хоногийн даваа гаригт IPO гаргахад бэлэн болгохоор ажиллаж байна. Монголын хөрөнгийн бирж олон нийтийн болж байна. Төрийн өмчийн компаниудын засаглалын ил тод бус байдлыг цэгцлэх зам нь олон нийтийн болгох. Тиймээс Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудыг түүчээлнэ.

Манай IPO хэд хэдэн онцлогтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компани олон нийтийн болж байхад түүний таваас дээш хувийг эзэмших боломжгүй.

Түүнчлэн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтэд шилжинэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан