Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болж хойшлоод байгаа билээ.
Тэгвэл уг сонсголд оролцуулахыг шаардсан 17 жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарласан юм. Тэдний гол шаардлага нь Ерөнхий сайдтай уулзах, мөн нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулахыг шаардаж, эл асуудал шийдэгдэх хүртэл хувцасгүй суухаа илэрхийлсэн.
Нүцгэн суулт зарласан иргэдийг осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж, 2-3 хүн ухаан алдсаныг, эмнэлгийн машинаар авч явлаа.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 17 дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.