Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгохыг шаардсан иргэд 12 дугаар сарын 4-нөөс хойш төв талбайд жагсаал хийж буй. Хүйтний эрч чангарч, цас хялмаарсан ч иргэд жагсаалаа зогсоохгүй, үргэлжлүүлсээр тул жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгох шаардлагатайг олон нийт уриалаад буй.
Тиймээс талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа иргэдэд гэр барих зөвшөөрөл НЗДТГ-аас олгожээ. Гэхдээ төв талбайд бус автомашины зогсоол дээр барих боломжтой болохыг анхааруулсан байна.