УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаантай асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаж, улмаар гэртээ өөрийн охиноо зодож, ёс бус үх хэллэг хэлж буй бичлэг нь олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байгаа юм.
Тэгвэл ээжүүд нэгдэж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг “ЭГҮҮЛЭН ТАТАХ УРИАЛГА” гаргаж эхэллээ.
УРИАЛГАД: “Насанд хүрээгүй хүүхдээ “ХҮНЭЭР ТЭЖЭЭЛГЭЖ БАЙЖ” гээд нүүр нүдгүй зодно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм хүн яаж түмний үр хүүхдийн төлөө ажиллах юм бэ?. Ийм ёс зүйн доголдолтой хүүхдийн хүчирхийлэгчийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татацгаая, ЭЭЖҮҮД ЭЭ” гэжээ.