Засгийн газар өнөөдөр 09:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар гаалиар бүртгэлгүй нүүрс нэвтрүүлсэн асуудлаар хийгдэж буй шалгалтын талаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Хурлаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Нүүрсний хулгайн хэрэгт хариуцлага тооцохыг шаардаж иргэд төв талбайд 12 дугаар сарын 04-нөөс хойш жагсаж буй.