Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль боловсруулжээ

Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан  УИХ-ын гишүүд Л.Эрдэнэчимэг, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар нарын санаачлагаар “Day-Care” буюу Хүүхэд харах үйлчилгээг судалж, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулахаар НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна.
НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж “Хүүхэд харах үйлчилгээ”-ний бодит шаардлага, хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, зохион байгуулалт, хууль батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаврын талаар ярьж хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслөө өчигдөр Засгийн газарт өргөн барьжээ. Харин Засгийн газар нөгөөдөр холбогдох яамд болон эцэг, эхийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийхээр аж. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь иргэдэд “Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаарх мэдээллийг өгөх аж.
Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан “Day-Care” буюу “Хүүхэд харах үйлчилгээ”-г нэвтрүүлэх нь өнөөдөр манай улсад тулгамдаж буй асуудлуудын нэгийг шийдэхэд дөхөм болох юм. Энэ үйлчилгээ нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эцэг, эх болон хүүхэд харах боломжтой иргэд, хуулийн этгээд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ зургаа хүртэл тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ юм байна. Санхүүжилтыг дараахь байдлаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэнд төрөөс
•    Нэг хүүхдэд ноогдох хувьсах зардал 70500 төгрөг
•    Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал 40000
•    Тухайн иргэн өөрийн эзэмшлийн орон байранд энэ үйлчилгээг эрхэлж байгаа бол урсгал зардал
•    Мөн сайн дурын үндсэн дээр олгож байгаа хандив, тусламжаар санхүүжиж болно.
1.    Хуулийн этгээдэд төрөөс зөвхөн нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг олгоно. Хэрэв албан газрууд өөрийн байран дээр ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж хүүхэд харах үйлчилгээг эрхлэн явуулахаар бол бусад зардлыг тухайн байгууллага өөрийн хөрөнгөөр шийднэ. Учир нь тухайн байгууллага ажилчдынхаа хүүхдэд нийгмийн хариуцлагынхаа үүднээс нийгмийн халамж үзүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаа юм.

Дээрхээс гадна хүсвэл хүүхдээ харуулж буй эцэг, эхийн санаачлагаар төлбөр төлж болох бөгөөд энэ нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эцэг, эхэд нэмэлт орлого олох боломжийн хажуугаар хүүхдээ харуулж байгаа эцэг эхэд санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжийг олгох юм.
Энэхүү төслийн дагуу хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болох юм байна. “Хүүхэд харах үйлчилгээ”-г эрхлэх иргэн нь баталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтад хамрагдах бөгөөд энэ үйлчилгээнд тавих хяналтыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаагүй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэхээс гадна сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжирна. Нийслэл, аймгийн төвд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 59917 хүүхдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, чанартай хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, нийгэмшихүйн хөгжлийг нь дэмжих зорилго бүхий “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хууль эрх зүйн таатай орчин бий болно.

0 Сэтгэгдэл
Хүүхэд харах үйлчилгээ өнөөгийн нөхцөлд үнэхээр хэрэгтэй байна. Харин нэг асран хамгаалагч хүний өөрийн олон хүүхэд харах нь эрсдэлтэй гэж бодож байна. Орчин нөхцөл нь хоол унд, боловсрол харилцаа гээд тухай хүүхдийн хүмүүжил төлөвшилд нийцсэн байх боловсон хүчин гэдэг ноцтой. бид цэцэрлэгээс муу зүйл сураад байна гэчихээд аргагүй эрхэд явуулдаг. энэ бол нууц биш. Би өөрийн 2 хүүхдийнхээ 2 хүүхдийг харж болж байна. Хүмүүжил ёс суртахууныг өөрийн гэсэн үзэл бодлоор хүмүүжүүлнэ. Хоол унд болон орчин нь өөрсдийнхөө нөхцөлдөө тохируулна. үүнд урамшуулал олговол болж байна. Эцэг эх нь ажлаа тайван хийж хүүхдийн хүмүүжилд сөрөгөөр нөлөөлөх зүйл байхгүй жинэхэн амар амгалан орших болов уу. Хүүхэд асран харагчийг харин хөдөлмөр эрхлэж буй хуулийн эрх зүйгээр хангах нь зөв дөө. Одоо олон залуу эцэг эхчүүд энэ асуудлаар сэтгэл зовнин явдаг. Хүүхэд харагчийг гэртээ байлгах, төлбөр тооцоо нь үнэтэй яг хүмүүжил ёс суртахуунаар хүмүүжүүлж байгаа нь нэг л биш.Тэр айлд байлгана гэхлээр бас л биш.
Хамгийн их уншсан