Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Ингэснээр УИХ дахь нүүрсний хулгайг шалгах түр хороонд шилжүүлж, АТГ-аар шалгуулахаар болсон байна. Дараах гэрээ нууцаас гарлаа.
-
Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
-
Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл
-
Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл
-
Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил
-
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
-
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээнүүд
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цаашид Засгийн газар энэ мэт бүтээн байгуулалтын төслүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр нууцад авдгийг таслан зогсооно. Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй” гэлээ.