Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮРТГЭЛГҮЙ НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ХЭРГҮҮДИЙГ СЭРГЭЭЖЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хийсэн мэдээллээс чихэнд чимэгтэй мэдээ нь яах аргагүй гаалийн бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар байлаа. Тэгээд болоогүй нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллийг Хууль зүйн сайд өдөр бүр 11:00 цагт өгч байхаар болжээ. Маргааш гэхэд Нүүрсний 21 хэрэгт хэн, хэн холбогдсон болохыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр дэлгэц дээр танилцуулъя гээд хэлээд авна лээ. Ямар ч гэсэн нүүрсний хулгайтай холбоотой хэргүүд замхархааргүй боллоо, ашгүй.

Харин энэ үеэр танилцуулсан гаалийн байгууллагаас явуулсан шалгалтын дүнг та нар анхааралтай сонсоод үзээрэй. Жишээлбэл,

--УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу хийсэн шалгалтаар 2013-2017 онд 268,000 тонн нүүрсийг улсад татвар, хураамж төлөлгүйгээр хил давсан нь гаалийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

--2022 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн шалгалтаар ихээхэн хэмжээний нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан байгаа. Энэ нь Монгол Улсын болон БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээллээс зөрж байгаа гээд бас эвгүй эвгүй мэдээллүүд дуулгасан шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан