Түргэн тоглолтын аварга шалгаруулах “Цагаан бэрс” өсвөрийн шатарчдын зургаа дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд зургаа хүртэлх нас, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-18 насны охид хөвгүүд 12 ангилалаар, талдаа 30 минут рапид хяналттай өрсөлдлөө. Зургаа дахь удаагийн тэмцээнд Сүхбаатар, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, нийслэлийн Багануур дүүрэг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 орчим клубын 300 гаруй өсвөрийн шатарчин өрсөлдсөн байна. Тэмцээний нэгэн сонирхолтой зүйл нь сурагчдын дэлхийн аварга Э.Баасанхүү, Ц.Лхагвасүрэн, сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ нар улсын шилдэг дээрх насны 12 шатарчинтай зэрэг наадсан байна. Мөн тус тэмцээнээс олон улсын шатрын холбооны мастер хоёр, спортын дэд мастер найм, улсын аварга цолтой шатарчин 10 гаруй оролцсон нь энэхүү тэмцээний цар хүрээг илтгэжээ.