Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Занданшатар: Дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор багц хуулиудын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Энэ үеэр тэрбээр боловсролын багц хуулиас онцолсон юм. 

Тодруулбал "Боловсролын багц хуулиас нэг зүйлийг онцолж хэлье. Дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгоно. Боловсрол бол Монгол Улсын өрсөлдөх чадварын хөгжлийн үндэс гэж үзэж, чадвартай оюутнуудыг буюу эхний ээлжид ЭЕШ-ын оноо нь 600-гаас дээш бол сургалтын тэтгэлэг олгодог.

Тэгэхээр эхний ээлжид чадвартай, тэргүүлэх  чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаа сургалтын төлбөрөөс нь чөлөөлнө. Ингэснээр ард түмний амьжиргаанд эергээр нөлөөлнө гэж иргэдийн 60.8 хувь нь үзсэн байсан.

Тэргүүлэх ач холбогдолтой чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтэй ажилтнаа дээд сургуульд үнэ төлбөргүй сургах боломжоор хангана" хэмээн ярилаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан