Туркийн нийслэл Анкара хотноо 40 мянган еврогийн шагналтай FIDE-ийн гранпри тэмцээн болж буй. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа. Манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж одоогоор дөрвөн оноотой долдугаар байрт явна. Түүний хувьд ОХУ-ын их мастер Татьяна Козинцева, Слованы их мастер Анна Музычик, Туркийн шатарчин Кобра Өзтюрк, эзэн орны тамирчин Бетүл Юилдиз, Болгарын Антоанета Стефанова, Энэтхэгийн их мастер Хумпи Конерутай тэнцэж дөрөвдүгээр өрөгт Польшийн их мастер Моника Сочког хожиж, зуравдугаар өрөгт БНХАУ-ын их мастер Жао Шюйд хожигдсоноор дөрвөн оноотой болсон билээ. Түүний хувьд есдүгээр тавилд Литвийн их мастер Виктория Чмилитетэй хараар наадах юм.