Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай АН-ын асуудлаар ярилцлаа.


-АН-ын дотоодод ямар асуудал үүсээд байна вэ. АН-ын дарга С.Эрдэнэ таныг АН-ын ЕНБД-ын албан тушаалаас чөлөөлсөн. Ямар шалтгаанаар чөлөөлөх болов?

-Есдүгээр сарын 27-ны өдөр УДШ-ийн нийт шүүгчдийн тогтоолоор АН-д дарга гэж байхгүй. С.Эрдэнийг намын дарга гэж бүртгэх боломжгүй гэж нийт шүүгчдийн хурлаас гаргасан. Мөн дүрмийн бүртгэл болоод бусад шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой маш олон хүмүүс над руу холбоо барилаа. Юу болоод өнгөрчихвөө, даргатай ч юм шиг даргагүй явж ирлээ гэж над руу хандаад АН-ын ЕНБД-ын хувьд байр сууриа илэрхийлээч гэж хэлсэн. Хувийн зүгээс Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэ юу гэж тайлбарлах нь чухал биш. Хүн болгон дур дураар тайлбарлавал маргаантай байдал руу орно. Тиймээс би УШД-д хүсэлт гаргасан.

-Ямар асуудлаар хүсэлт гаргасан бэ. УДШ-ийн шийдвэрээр АН-ыг төлөөлөх эрх хэнд яг хэнд байгаа юм бол?

-Хүсэлтдээ тодорхой гурван асуудлыг тавьсан. Нэгдүгээрт, АН одоогоор даргатай юу. Хоёрдугаарт, С.Эрдэнийг дарга гэж үзэх юм уу. Гуравдугаарт, С.Эрдэнэ итгэмжлэх эрхтэйгээр АН-ыг төлөөлөх эрхтэй юу үгүй гэдгийг тогтоолгох хүсэлтийг өгсөн. 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр ЕНБД Ч.Өнөрбаяр танаа гээд УДШ хариугаа тамгын газраар дамжуулж өгсөн. Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудал биш учраас намын бүртгэлтэй холбоотой учраас хариу өгдөг хуультай. “Өнөөдрийн байдлаар УДШ-ийн улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд АН-ын дарга буюу АН-ыг итгэмжлэлгүйгээр С.Эрдэнийг бүртгэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй. Өнөөдрийг хүртэл татгалзаж шийдсэн. Одоогоор хэн нэгнийг намын даргаар бүртгэсэн шийдвэр гаргаагүй” гэсэн хариу өгсөн. АН даргагүй учраас хэн нэгнийг томилж чөлөөлөх боломжгүй.

-С.Эрдэнэ даргын хэлснээр ҮБХ-г хуралдуулж, дэд дарга, генсекийг чөлөөлсөн гэх тайлбарыг хэлнэ лээ. Гэхдээ танай намын дүрмээр ямар зохицуулалттай юм бэ?

-АН-ын дүрмээр АН-ын дэд даргыг ЕНБД санал оруулж томилж чөлөөлдөг. С.Эрдэнэ ҮБХ-г хуралдуулаад хүн томилж чөлөөлөөд явах эрх мэдэл байхгүйг хэлье. С.Эрдэнэ дарга 2017 онд намайг намын даргаар бүртгэсэн гэж ярьдаг.

Үүнд тайлбар өгөхөд, 2017 онд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь үнэн. 2014 онд З.Энхболдыг АН-ын даргаар бүртгэсэн ч тохиолдол бий. Зүйрлэж хэлбэл, Н.Багабанди гуйаг 1997 онд Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоол гарсан. Одоо хүртэл хүчин төгөлдөр. Яг тэрэн шиг 2017 онд С.Эрдэнэ намын даргаар сонгосон. Тэр үйл явдлыг баталгаажуулсан тогтоол болохоос биш энэ нь намын даргын эрхтэй гэсэн үг биш. С.Эрдэнэ даргын тайлбарыг сонслоо. Үндсэн дүрмийн хороо хуралдаад дүрэм зөрчсөн гэж байсан. УДШ-д хүсэлт гаргасны төлөө намайг дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа юм уу. Тийм юм байхгүй. АН-ын ЕНБД байтугай, АН-ын жирийн гишүүн хүсэлт гаргаж хариу өгөх үүрэгтэй. Энэ бол Монгол Улсын иргэнд олгогдсон эрх. Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Ганбаттай холбогдсон. Тэрбээр “Үндсэн дүрмийн хороо хуралдаагүй.  Эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Үндсэн дүрмийн хороог төлөөлсөн гэх хүмүүс мэдэгдлээ хийх ёстой. Яг хэдэн хүн хуралдаж, ямар шийдвэр гаргасан юм. Одоо нэг баганы араар орчхоод намынхаа гишүүдийг хөөж туудгийг болъё. Намаа эвлэрүүлэхийн төлөө явсан хүмүүсийг хөөж тууж байгаад хаашаа хүрэхийг харъя л даа. Ямар журам гарсан юм тэр дүрмээ тайлбарла. Амьгүй албатуут гарч ирж хүн хөөдгөө больё.

-Та намаа орхиж явахгүй генсекийн ажлаа хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ процесс нь цаашид яаж үргэлжлэх юм. С.Эрдэнэ даргатай хэл амаа ололцох боломжгүй болсон уу?

-ҮБХ хороо хуралдаж, эвлэрлийн хурлаа хийж, хоёрдугаарт намаас хөөгдсөн хүмүүсийг оруулж ирэх ёстой. АН коммунист нам шиг хэн нэгнийг үзэл санаагаар нь хөөдөг байж болохгүй. АН-ын ҮБХ намын даргыг сонгох журмаа батлаад шинэ даргаа сонгоод бүртгүүлэх ёстой. АН-ын “нэг” болгоод хууль ёсны намын дарга сонгогдоод бүртгүүлэх хүртэл би ажлаа хийнэ. Хэн нэгэн намайг зогсоохгүй. Энэ миний үүрэг хариуцлага. Дээд шүүхийн тогтоолд С.Эрдэнийг намын дарга гэж үзэхгүй, И.Мөнхжаргал, Д.Эрдэнэсувд АН-ын хэрэг эрхлэх газрын дарга биш гээд үзсэн. Тиймээс би  албан ёсоор шүүхтэй харилцаж, АН-ыг төлөөлж буй хүн учраас ажлаа хийнэ. Дундаас нь хэн нэгэн үймүүлээд тайлбар хийгээд байх шаардлагагүй. С.Эрдэнэ даргын ярьдаг зүйлс зөв байсан бол шүүх яагаад ийм шийдвэр гаргаад байгаа юм. Даргагүй гэдэг нь АН байхгүй гэсэн үг биш. АН одоо шонхор таурт байхгүй.  АН бол зарчимд итгэдэг, эрх чөлөөнд дуртай иргэдийн итгэл үнэмшилд байдаг учраас бид хаанаас ч үйл ажиллагаа явуулах боломжтой.

-АН эвлэрэхгүй явсаар сонгуулийн жилтэй золгох нь. Таны хэлж буйгаар С.Эрдэнэ АН-ын дарга биш юм бол АН-ын дараагийн даргын асуудал хэзээ яригдах вэ. Хамгийн боломжтой хүн нь Сангийн сайд асан С.Баярцогт гэцгээж байна?

-Би нэг хүн тодруулчихгүй. Дарга сонгох журмыг батлах ёстой. Нэр дэвших эрх хүн бүрт нээлттэй. Нэр дэвшээд олонхын санал авсан хүний материалыг дээд шүүх рүү өгөх ёстой. С.Баярцогт ҮБХ-ны гишүүн. Түүнд хийсэн хэрэг байхгүй нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Би энэ хүнийг улс төрийн туршлага, мэдлэг чадвараар АН-ын даргыг хамгийн сайн хийх хүн гэж харж байгаа. АН-ын даргад хамгийн бэлтгэгдсэн хүмүүсийн нэг бол С.Баярцогт юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан