Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАМЭХ-ны ерөнхийлөгчийг ирэх сарын 1-нд тодруулна

МАН Бага хурлын өмнө буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр намын эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны тэргүүнийг сонгох хурлаа зохион байгуулна. Энэ хурлаар НАМЭХ-ны тэргүүн болон есөн дэд ерөнхийлөгчийг сонгох чухал хурал болох юм. Ялангуяа намын Бага хурлын өмнө болж байгаагаараа энэ хурал онцлогтой.  МАН-д эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөөлөх нь ирэх сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг хэдээр тогтох, нэр дэвшилтэд эмэгтэйчүүдээ багтааж чадах, цаашлаад Засгийн газрын бүтэц зэрэг бүх төрлийн томилгоонд эмэгтэйчүүдээ оруулах гээд чухал үүрэгтэй энэ байгууллагыг ирэх дөрвөн жил хэн толгойлох вэ гэдэг нь МАН эмэгтэйчүүд дунд “дайн” үүсгэжээ.

Одоогийн НАМЭХ-ны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Түүний хувьд энэ албан тушаалаа өгөхгүй, дахин улирч сонгогдохоор намын дарга нартайгаа уулзжээ. Тэрбээр, намын энэ байгууллагыг дахин дөрвөн жил удирдах хүсэлтэй байгаагаа намын удирдлагадаа хэлж, учирласан байна. Гэвч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар НАМЭХ-ны ерөнхийлөгчийг шинээр сонгох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Соёлын сайд Ч.Номинг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр томилох тохироог тодорхой хүрээнд хийсэн. Гэвч намын эмэгтэйчүүд, УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Ч.Ундрам, Х.Булгантуяа нарын нэгийг сойх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. УИХ дахь эмэгтэй гишүүд, нийслэлийн эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг зүтгүүлэхээр ярилцаж, тохирсон бол нэг хэсэг нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг зүтгүүлэхээр яригдаж байгаа гэнэ. Тиймээс МАН доторх эмэгтэйчүүдийн зүгээс НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд ихэд ач холбогдол өгч, хэдэн хэсэг болж хуваагджээ.

Намын дүрмийн дагуу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг хуралд танилцуулах ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан