“Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурал “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “Биологи-Хөдөө аж ахуй”, “Эдийн засаг-Бизнес”, “Технологи-Инноваци” гэсэн 7 салбар холбооны хүрээнд боллоо. Монголын залуу эрдэмтдийн холбоо, БШУЯ, ШУА, ШУТСан болон их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулав.
Энэ оны хувьд сайдын нэрэмжит грантад нийт 177 бүтээлээс 77 илтгэл шалгарч хэлэлцэгдсэн. Салбар бүрээс хоёр бүтээл шалгаруулж Боловсрол, шинжлэх ухааны сайдын грант олгодог бөгөөд энэ жилээс шалгарсан бүтээлд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн юм.
Байгалийн ухааны салбарын хуралд нийт 23 залуу судлаачаас эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 11 илтгэгчээс:
- Тэргүүн байранд-ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн ЭША И.Хишигдэмбэрэл, “Металлаар хольцолж сайжруулсан магнийн феррит соронзон нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдвээр
- Тэргүүн дэд байранд-ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн ЭША П.Баттогтох, “Глюоны урсгалын хоолойг энерги импульсийн тензор ашиглан судалсан үр дүнгээс” сэдвээр.
Нийгэм, хүмүүнлэгийн салбарын хуралд нийт 21 залуу судлаачаас эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 9 илтгэгчээс:
- Тэргүүн байранд-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ЭША Б.Мишээлт “Монголын эртний хүний гавлын ясан дээрх нүхжилтийн эмгэгийн судалгаа” сэдвээр
- Тэргүүн дэд байранд-Монголын Үндэсний Музейн ЭША Т.Түвшинжаргал “Эртний судлалд зооархеологи болон тогтвортой изотопийн судалгааг хөгжүүлэхийн ач холбогдол, зарим үр дүн” сэдвээр.
Биологи-Хөдөө аж ахуйн салбард залуу судлаачдын оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 27 бүтээл ирснээс эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 13 илтгэгчээс:
- Тэргүүн байранд-ХААИС, Мал эмнэлэгийн хүрээлэн, Үржлийн эмгэг, даавар судлалын лабораторийн ЭША магистр Н.Лхагвасүрэн “Эрчимжсэн аж ахуйн саалийн үнээний дэлэнгийн үрэвлийн тархалт, зарим үүсгэгчдийн молекул биологийн судалгаа” сэдвээр
- Тэргүүн дэд байранд-ХААИС, Мал эмнэлэгийн хүрээлэн, Молекул генетикийн лабораторийн ЭША магистр Д.Мөнхгэрэл “Нанопоре технологиор тогтоосон B. abortus-ийн бүтэн геномын дараалал” сэдвээр.
Эдийн засаг бизнесийн салбар холбооноос зохион байгуулсан Эдийн засаг, менежментийн салбар хуралдаанд 30 гаруй судлаачийн 20 бүтээл өрсөлдсөнөөс нэгдүгээр шатанд 20 судлаачийн 10 бүтээл шалгарч, хоёрдугаар шатанд бүтээлээ хэвлүүлэн, илтгэл хэлэлцэгдэснээс:
- Тэргүүн байранд-МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн судлаач Хүрэлбаатарын Анхбилэг "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ" сэдвээр
- Тэргүүн дэд байранд-ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн ЭША Д.Алтантуяа "Монгол орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй гангийн нөлөөллийн судалгаа".
Газарзүй-Геологийн салбарын залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд нийт 25 бүтээл ирснээс гуравдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн 14 илтгэлийг хэлэлцүүлснээс:
- Тэргүүн байранд-ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ЭША, П.Цэенханд “Дархан хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүс тодорхойлох судалгаа” сэдвээр
- Тэргүүн дэд байранд-ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША Л.Дагва-Очир “Түмэнцогт вольфрамын ордыг агуулагч магмын чулуулгийн геохими, геохронологи” сэдвээр.
Технологи-Инновацийн салбарын олон улсын хуралд Япон, ОХУ, БНСУ, БНХАУ, Австрали, Монгол зэрэг улсаас нийт 80 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 30 орчим бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 74 судлаачдын 23 бүтээлийг эмхэтгэн олон нийтэд толилуулж байна. Дараагийн шатанд 8 илтгэл шалгарч хэлэлцүүлснээс:
- Тэргүүн байранд-ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн судлаач, Korea University-ийн доктрант Б.Бямбасүрэн нарын “A New Automated Fault Identification Method for Doubly-Fed Induction Generator in Wind Turbine”
- Тэргүүн дэд байранд-Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн магистрант Б.Азжаргал нарын “The study of secondary sources as potential repositories of rare earth elements in Mongolia” сэдвээр.
Анагаахын салбар хуралдаанд нийт 4 улсын 120 гаруй судлаачийн 34 илтгэл ирсэнээс 10 бүтээл шалгарч хэлэлцүүлснээс:
- Тэргүүн байранд-АШУҮИС-ийн магистрант Н.Нямтуяа нарын “STEC-ийг богино хугацаанд илрүүлэх LAMP аргачлалыг нэвтрүүлэх нь” сэдвээр
- Тэргүүн дэд байранд -АШУҮИС-ийн магистрант Д.Энхзул нарын “6-23 сартай хүүхдийн хооллолт ба хоол тэжээлийн байдлыг Баянзүрх дүүргийн хүрээнд судалсан дүн” сэдвээр тус бүр шалгарч, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит грантын эзэд боллоо.