Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчиллын төлөөх Үндэсний сан болон Конгрессын гишүүн Дина Тайтусын хуулийн асуудал хариуцсан захирал Жоел Кохен нартай уулзалт хийв

Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүд 11 дүгээр сарын 08-аас 25-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо албан томилолтоор ажиллаж байна.
Өнөөдөр /2022.11.15/ УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Галиндэв, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Гал-Эрдэнэ, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Батханд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Бат-Од, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхжин нар Вашингтон хотноо Ардчиллын төлөөх Үндэсний сангийн Зүүн Өмнөд Азийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Т.Пематай Монголын ардчилалд тулгамдсан асуудлууд болон хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцаж санал солилцлоо. Мөн цаашид урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр хоёр тал санал нэгдэв.

1 Сэтгэгдэл
tsarai zys baigaa baidal ene ter bol bas ll, sanaa zovbmoor
Хамгийн их уншсан