Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: МАН “NoWar”, “NoNaadam” хөдөлгөөний эсрэг асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй


Д.Амарбаясгалан: МАН “NoWar”, “NoNaadam” хөдөлгөөний эсрэг асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй

Иргэн Э.Одбаяр нарын таван иргэнд өчигдөр шүүхээс ял оноосон. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор сошиал орчинд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө залууст ял оноолоо” хэмээн шүүмжилж буй юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргалаа. Тэрээр “Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг. Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй. Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ” хэмээн мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан