Бүлгийн дарга О.Цогтгэрэл: МАН-ын мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг нь Монгол Улсыг өрийн дарамтгүй болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт өр, Засгийн газрын өр хоёр дахин нэмэгдсэн. Нэг хүнд ногдох өр 30 сая төгрөг боллоо. 2023 онд маш их хэмжээний өр авах бэлтгэл ажил явагдаж байна.
Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл энэ төслийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Тус төсөл Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн өртэй. Яг үйлдвэрийн ажил одоо хүртэл эхлээгүй. ТЭЗҮ нь хүртэл батлагдаагүй. Мега төсөл нэртэйгээр улс орныг өрөнд оруулах томоохон төсөл цаана бойжиж байна.
150 мянган ажил байр шинээр бий болгоно гэсэн. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд бий болгож байна. Визний шаардлага хангавал залуучууд гадаад руу дүрвэхийг хүсэж байна. Өнөөдөр залуучууд ажиллангаа ядуурдаг тогтолцоо бий боллоо.
Баялагийн санд нэг их наяд төгрөгийн хуримтлал бий болгоно. Ирээдүй өв сангийн хөрөнгийг дуусгасан. Тус сан руу энэ жил орох ёстой байсан 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийг алдагдлыг нөхөхөд зориулсан. Хуримтлал үүсгэх биш харин төсвийг алдагдлыг нөхөж байна.
150 мянган тонн мах экспортолно. Малчид орлогогүй боллоо. Монгол Улс гадаадын валютгүй боллоо.