Ардчилсан намын хуулийн зөвлөх Н.Ариунболд өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Би 2012 оноос хойш Ардчилсан намд хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байна. 2017 онд АН-ын даргаар С.Эрдэнийг сонгогдоход АН-ын Хуулийн хэлтэст би хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан.
2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсаны улмаас АН-ын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байсан бүх хүн с зүйн дүрэмд заасан хариуцлагаа хүлээгээд халагдаж чөлөөлөгдөөд, дүрэмд зааснаар огцроод гарцгаасан. Үүнээс ганц хүн үлдсэн нь С.Эрдэнэ дарга асан. Өөрийгөө АН-ын дарга гэж олон нийтэд ойлгуулаад, энийг нь Дээд шүүх дэмжээд яваад байгаа учраас өнөөдөр би мэдээлэл хийж байна.
УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсанаар АН-ын удирдлагуудыг огцорсонд тооцож байна. 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Улсын Дээд шүүх АН-ын бүртгэлээс С.Эрдэнэ гэдэг хүнийг албан ёсоор хассан. Цахим бүртгэлдээ АН-ын дарга нь тодорхойгүй гэж бүртгээд, Ц.Туваан гэж хүнийг үүрэг гүйцэтгэгч байсныг хассан.
Улсын Дээд шүүхийн /УДШ/ цахим мэдээллийн сайтад АН-ын дарга нь хэн ч биш гэдгийг олон нийтэд хүргэсэн. УДШ өнөөдрийг хүртэл АН-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд тухайн мэдээлэлдээ өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулахгүй хоёр жил өнгөрлөө. Үүнээс шалтгаалаад СЕХ, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудад хүртэл АН-ыг дотооддоо маргаантай юм шиг нөхцөл байдал үүсгэн зохисгүй байдал гаргаад байна.
Хуулийн этгээдийн гэрчилгээнд гүйцэтгэх удирдлага хэн бэ гэсэн баримт нь энд байна. Гэтэл нэг талаасаа АН-ын удирдлага хоосон байна гэж мэдээлчихээд, нөгөө гараараа СЕХ руу АН-ын дарга бол С.Эрдэнэ мөн гэсэн албан тоотыг илгээж байна.
УДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр С.Эрдэнэ нь АН-ын намын дарга болох нь хүчингүй болсон гэдэг бичгийг СЕХ-д хүргүүлээгүй байна.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнэ болон Н.Алтанхуяг нар нэр дэвшээд, С.Эрдэнийг АН-ын дарга мөн юм байна, төлөөлөх эрхтэй юм байна гэж үзээд нэр дэвшүүлээд бүртгээд оролцуулсан. Гэтэл 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Хуульд зааснаар намууд улсын бүртгэлийн гэрчилгээгээ СЕХ-нд хүргүүлдэг. Энэ гэрчилгээг үндэслээд СЕХ намуудыг сонгуульд оролцох эсэхийг шийдвэрлэдэг. Гэтэл Дээд шүүх зориудаар өнөөдрийг хүртэл аргацаасаар байгаад энэ байдлаар энэ албан бичгээ СЕХ-нд дахин явуулахаар төлөвлөж байна. Эрх баригчид нэг бол АН-ын сул өрсөлдөгчийг сонгуульд оролцуулах, эсвэл С.Эрдэнэ гэдэг хүнд үйлчилж байгаа хэсэг хүмүүс байна гэж бодож байна. УДШ зориуд мэдэн будилж өнөөдрийг хүрлээ" гэв.